Жолоодлогын

Цэсний

Өнөөдрийн тухай мэдээлэл

Цаг агаар

Текст

Гёнхи Сунамү уламжлалт анагаах ухааны эмнэлэг Уламжлалт анагаах ухааны эмнэлэг

Basic information

병원 전경1 큰 사진

  • 병원 전경1
  • 병원 전경2
  • 병원 전경3
  • 병원 전경4
    기본정보
    • 진료과목

      Солонгосын уламжлалт ухааны дотрын тасаг, уламжлалт анагаах ухааны эмэгтэйчүүдийн тасаг, уламжлалт анагаах ухааны мэдрэл, сэтгэцийн тасаг, зүү эмчилгээний тасаг, уламжлалт анагаах ухааны физик эмчилгээний тасаг, уламжлалт анагаах ухааны нүдний тасаг, чих, хамар, хоолойн тасаг, арьсны тасаг, 4 янзын хүний биеийн онцлогт тааруулан эмчлэх тасаг


      Сайн байцгаана уу? Гёнхи Сунамү Солонгосын уламжлалт анагаах ухааны эмч Гим Гён Тэ байна.
      Юуны өмнө манай эмнэлгийг сонирхон үйлчлүүлдэгт талархал илэрхийлье.

      Гёнхи Сунамү эмнэлэг нь өвчтөн бүрийн онцлогт тохирох эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлэхийн тулд дээд зэргээр хичээж байна. Анагаах ухаан нүд гялбам хурдтай хөгжсөн орчин цагт нийцэх эрүүл мэндийн баталгааг авч чадахгүй байгаа нь бидний бодит байдал юм.

      Мөн өдөр тутмын завгүй амьдралд зохисгүй хоол унд, стресс, хөдөлгөөний дутагдал зэрэг нь орчин үеийн хүмүүсийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх хамгийн том шалтгаан болж байгаа бөгөөд дунд наснаас хойш их илэрдэг олон өвчний шалтгаан ч үүнтэй холбоотой. Иймд тус эмнэлэг өвдөлт, саажилт зэргийг уламжлалт анагаах ухааны аргаар эмчлэх төдийгүй бариа заслын клиник(нуруу нугас, үе мөч)/, таргалалтын клиник(өндөр настан, төрсний дараах үеийн таргалалт, ажил төрөл шинээр эрхлэгч)/ эмэгтэйчүүдийн клиник(сарын тэмдэгний зовуурь, төрсний дараах хяналт, цэвэршилт, төрөхийн өмнөх хяналт)/ тамир тэнхээ оруулах эмний клиник(ядаргаа тайлах, хичээл сурлагад нөлөөлөх, хоол шингээх) ажиллуулж, мэргэжлийн уламжлалт анагаах ухааны эмнэлгийн хувьд илүү системтэй эмчилгээний аргыг нэвтрүүлэн өвчнийг эмчлэх төдийгүй урьдчилан сэргийлэхийн тулд хичээн чармайж нутгийн ард иргэдийн эрүүл аз жаргалтай амьдралын хөрс суурийг тавихыг боддог.


      Дуны бугам буюу Солонгосын анагаах ухааны тайлбар толинд шимжа гүнжү жигуан гэсэн мөрт байдаг. Зүрх бол 5 цул 6 сав эрхтнээс бүтэх биеийг захирдаг гэсэн үг юм. Орчин үед үүнийг дахин тайлбарлах юм бол ямагт эерэг бөгөөд өөдрөг зөв сэтгэлтэй байх нь эрүүл байхын анхны алхам гэсэн утга юм.


      Сунамү эмнэлэг эрхэм үйлчлүүлэгчдийнхээ эрүүл мэнд аз жаргалын төлөө дээд зэргээр хичээн ажиллах болно.

      Баярлалаа.

    • 시설현황


    • 특화진료
      1.1. Өвдөлт/Намжаах
      -Өвдөлтийг зохиомлоор намдаах бус өвдсөн хэсгийн цусны эргэлтэд тусалж өөрөө аяндаа сайжрахад нь тусална. Тиймээс гаж нөлөө бага бөгөөд байгальд ээлтэй эмчилгээний арга юм.

      【Чүна】
      - Зөөлөн эд болон үе мөчид зохистойгоор нурууг дээд зэргээр хэвэнд нь оруулахад тусална. Булчингийн тэнцвэртэй байдлыг дээшлүүлэх, нурууны тогтвортой байдал, архаг өвдөлтийг дахин гарахаас сэргийлэхэд эмчилгээний зорилго оршино.
      【Бумба】
      - Бумба эмчилгээ нь бумбаны даралтаар эмчлэх хэсэгт аяга хэлбэрийн шил болон хуванцарыг тавихыг хэлнэ. Агаарын чичирхийллийг ашиглан цусны эргэлтийг сайжруулж эсний нөхөн төлжилт, хор тайлалтад тусалдаг. Булчингийн өвдөлт, таталт ядаргааг арилгахад сайн.
      【Төөнүүр】
      - Нэг болон нэгээс дээш цэг дээр төөнүүрээр агь шатаах арга юм. Энэ цэгийг дулаацуулж хүйтэн хийг арилган өвдөлтийг зогсооно.
      【Зүү】
      - Хий ба цусны эргэлтийг сайжруулж маш нимгэн зүүгээр цэгийг хатгаж өвдөлтийг багасгана.
      *Аюулгүй байдлыг хангах, халдварлахаас сэргийлж зөвхөн нэг удаагийн зүү ашигладаг.
      【Эмтэй зүү】
      - Эмийн ургамал зүүг ашигласан эмчилгээний арга юм. Эхлээд цэгэн дээр нь эмийн ургамал 2 өдрийн турш үйлчилдэг. Энэ нь тэр хэсгийн эсийн үйлчлэлийг хэвийн байдалд оруулах, булчингийн таталтыг зогсоох мөн үрэвсэл дарах юм.

      1.2. Гоо сайхан
      -Хиймэл зүйлийг биед хийдэггүй тул санаа зоволтгүй.
      -Зүсэх, мэс засал хийх зэрэг аргыг хэрэглэдэггүй тул халдвар авах аюул байхгүй.
      -Нүүрний цусны эргэлтийг сайжруулахад тусалж арьсыг эрүүл болгоно.

      ▸Гүн үрчлээ by.【Булдаг утас】
      - PPO утас нь зүрх судлалд удаан хугацааны туршид оёх утас болж ашиглагдаж ирсэн бөгөөд биед задардаг макромолекулаар хийгдсэн байдаг. Утас тус бүр маш нимгэн зүүний тусламжтай арьсны гадаргуу болон арьсны дерма давхаргад нэвтэрдэг. Утас шингэнгээ коллаген ба эластиний гаралтыг идэвхжүүлнэ. Зөөлөн шинэ коллаген бүрэлдэж таны арьсыг толиотой, гэгээтэй болгоно.
      ▸Нарийн үрчлээ by.【Нүүр засах зүү】
      -Маш жижиг зүү үрчлээ хэсгийн цэг, булчингийн унжилт хэсэгт орно. Энэ явцад коллаген ялгарч арьс толиотой болж, үрчлээ арилгах түүнчлэн арьсын өнгийг сэргээх явцыг эрчимжүүлнэ.
      ▸Батга, сорви by.【FNS】
      - ‘Та агги’ гэгдэх энэ арга нь нүүрэнд тавьдаг 80~120 нүүрний зүүнээс илүү олон буюу 300-гаас дээш цэгт нөлөөлдөг эмчилгээний арга юм. Энэ арга нь арьсны дерма давхаргын илүү гүнд байрласан хэсэгт нөлөөлж эмчилнэ. Энэ явцад коллаген ялгарч, эс нөхөн төлжиж, үрчлээ арилах ба гүн үрчлээ зөөлөрч, арьсны ширхэг сайжирч нүүрийг гэрэлтэй болгоно.
      Цэвэрлэгч – DEEP буюу гүн цэвэрлэгч - (даралттай гаралт) – мэдээ алдуулах тос - FNS – хүчил төрөгчийн бариа засал – тайвшруулах маск + өтгөн маск - дуусах
      ▸Арьс цайруулах, арьсны нүх, by.【Эмийн ургамалт нимгэн зүү】
      - Арьсыг нөхөн төлжүүлэхийн тулд олон тооны эмийн ургамлыг ашиглан арьсыг үрж угаах арга юм.

      1.3. Вэльнис
      -Дархлааг нэмэгдүүлж ядаргааг багасгах үр дүнтэй.
      -Хүн бүрт тохирох аргаар хийдэг тул эмчилгээний үр дүн өндөр.

      【Тамир тэнхээ оруулах эм】
      - Уламжлалт ардын эм нь байгаль дээр байдаг эмийн бүтээгдэхүүний холимог юм. Хувь хүний онцлогт тааруулах ба архаг болон хурц өвчний үед жороор өгч хүний биеийг бүхэлд нь сайжруулна. Мөн эрүүл хүн ч өвчнөөс сэргийлэхийн тулд ууж болно.
      【Гёнуггу】
      - Дархлаа болон элэгний үйл ажиллагааг сайжруулж архаг ядаргаа, толгой эргэх, толгой таллаж өвдөхөд гойд үр дүнтэй.
      【Гунжиндан】
      - Бөөр, зүрхний үйл ажиллагааг нэмэгдүүлж сульдаа, тамир барагдсан үед гойд үр дүнтэй.
    • 홈페이지
      http://www.123hani.com/
SNS
Facebook
tweeter