Жолоодлогын

Цэсний

Өнөөдрийн тухай мэдээлэл

Цаг агаар

Текст

МизМэди эмнэлэг Эмэгтэйчүүдийн тасаг

Basic information

병원 전경1 큰 사진

  • 병원 전경1
  • 병원 전경2
  • 병원 전경3
  • 병원 전경4
    기본정보
    • 진료과목

      Эмэгтэйчүүдийн тасаг, Хүүхдийн тасаг, Мэс заслын тасаг, Урологи & эрэгтэйчүүдийн тасаг, Дотрын тасаг, Гэр бүлийн/өрхийн/  эмчилгээний тасаг, Эмгэг судлалын тасаг, Дүрс оношлогоо/радиологи/ - ын тасаг, Мэдээ алдуулалтын тасаг, лабораторийн шинжилгээ оношлогооны тасаг, Амаржих төв, Kid's  төв, I dream  үргүйдлийн төв, Хоол боловсруулах эрхтний дурангийн төв, Хөх, бамбай булчирхайн хавдрын төв, Дурангийн мэс заслын төв


      МизМэди үргүйдэл эмэгтэйчүүдийн мэргэжлийн эмнэлгийн танилцуулга

      МизМэди эмнэлэг нь 1991 онд Сөүл хотын Каннам дүүрэгт үр шилжүүлэн суулгалтын мэргэжлийн эмнэлэг нэртэйгээр анх нээлтээ хийсэн. 2000 онд Кансо дүүрэгт эмэгтэйчүүд, үр шилжүүлэн суулгалт болон бусад эмчилгээний мэргэжлийн төвүүд бүхий Кансо МизМэди нэгдсэн эмнэлгийг байгуулан өнөөг хүртэл эмэгтэйчүүд болон үргүйдлийн эмчилгээний салбарт тэргүүлэх эмнэлэг болтлоо хөгжсөөр ирсэн билээ.

      90 гаруй нарийн мэргэжлийн их эмч болон 600 гаруй ажилтантай МизМэди Эмнэлэг нь үргүйдлийн эмчилгээний “iDream” төв, хөхний хорт хавдрын оношлогоо, эмчилгээ болон түүнтэй холбоотой мэс заслын эмчилгээний төв,  хоол боловсруулах эрхтэний эмчилгээ оношлогоо, дурангийн шинжилгээ хийдэг дотор эрхтэний өвчин судалгаа эмчилгээний төв,  хүүхдийг мэргэжлийн өндөр түвшинд эмчилж, оношилж буй өвөрмөц тохижилт, найрсаг үйлчилгээтэй  “Kid’s”  хүүхдийн төв зэрэг үйлчлүүлэгчдийн итгэл хүлээсэн томоохон төвүүдтэй.

      Манай эмнэлэгт 2000 гаруй төрлийн эмэгтэйчүүдийн мэс засал хийгдэж байна.

      Үүнд: умайн хортой, хоргүй хавдар, өндгөвчний уйланхай, эндометриоз, умайн хөндийн ургацаг, миом полип, бага аарцгийн наалдац, савны гадуурх жирэмслэлт зэрэг эмэгтэйчүүдийн өвчнүүдийн 90% дээш хувийг дурангийн мэс заслын аргаар эмчилж, жилд 1.000 гаруй үр шилжүүлэн суулгах ажиллагааг хийж байна.

      Мөн сар бүр 350-аас дээш хүн төрж, жилд 500.000 хүн амбулториор үзүүлж шинжилгээ эмчилгээнд хамрагддаж байна.

       

      Сүүлийн үед Монгол, Орос, Зүүн Өмнөд Ази, Хятад, Америк зэрэг гадаадын олон улс орнуудаас үргүйдэл болон эмэгтэйчүүдийн эмчилгээ хийлгэхээр МизМэди эмнэлгийг зорин ирсээр байна.

       

    • 시설현황

      Газар болон хэмжээ. 7,932.7м2/ 15,522.9м2

      Өвчтөн хэвтэх орны тоо: Нийт 100  ор/ Дээд зэрэглэлийн 50 ор, энгийн 50 ор/

      Хагалгааны өрөөний тоо : Нийт 6 өрөө

      Машины зогсоол : 5 машины зогсоолтой -нийт 400 машин зогсоох боломжтой. 

    • 특화진료

      iDream - Үр шилжүүлэн суулгах төв

      МизМэди эмнэлгийн iDream төв нь жилд дунджаар 1000 гаруй үр шилжүүлэн суулгалт буюу IVF ажилбарыг хийж байна. 

      Тус эмнэлэгт эмэгтэйчүүдийн болон төрөх тасгийн эмчээс гадна зөвхөн IVF -ийн нарийн мэргэжлийн эмч 7, Эрэгтэйчүүдийн тасгийн үргүйдлийн нарийн мэргэжлийн эмч 3, лаборатори судалгааны мэргэжилтэн 9 тус тус үргүйдлийн эмчилгээ оношлогоо болон үр шилжүүлэн суулгалтыг хариуцан ажиллаж байна.

      МизМэди Эмнэлэг нь үр шилжүүлэн суулгалтын олон улсын хэмжээний хамгийн шилдэг аргуудыг хэрэглэж байна.

      Үүнд: (IUI, ICSI, AH, Oocyte activation, Fregmentation removal, Oocyte cryopreservation, PICSI, IMSI, TESE(sipmle, multi) PGD, Embryo freezing зэрэг үргүйдлийн сүүлийн үеийн аргуудыг бүгдийг нэвтрүүлсэн)

      Эмэгтэйчүүдийн дурангийн мэс заслын төв

      МизМэди эмнэлгийн дурангийн мэс заслын төв нь эмэгтэйчүүдийн мэс заслын 97%-ийг дурангийн мэс заслаар хийж байна. Тус төв нь жил бүр эмч мэргэжилтнүүдээ гадаадад дадлагажуулан үүгээрээ дамжуулан хамгийн сүүлийн үеийн мэс заслын аргыг нэвтрүүлэн хэрэгжүүлж байна. Манай дурангийн мэс заслын төв нь хамгийн сүүлийн үеийн арга технологиор хамгийн орчин үеийн багаж хэрэгсэл, төхөөрөмж ашиглан сард 200 гаруй, жилд 2000 гаруй мэс заслыг хийж байгаа Солонгос улсад дээгүүрт ордог томоохон дурангийн мэс заслын төв юм.

      Амаржих төв

      МизМэди эмнэлгийн амаржих төв нь Солонгос улсын тэргүүний амаржих төвүүдийн нэг бөгөөд жилд 4000 гаруй эх төрдөг Сөүл хотын Гансо дүүргийн хамгийн том амаржих төв юм.

      - Эхо, ургийн гажгийн шинжилгээ, ургийн усны шинжилгээ зэрэг төрөхийн өмнөх  шинжилгээ ,оношлогоог мэргэжлийн өндөр түвшинд найдвартай хийж байна. 

      - Кесар хагалгаа хийлгэхгүй жам ёсоороо буюу өөрөөрөө төрөх төрөлтийг чухалчлан үздэг бөгөөд энэхүү төрөлтөөр улсдаа  тэргүүлдэг.

      - Гэртээ байгаа мэт ая тухтай орчинд гэр бүлийнхнийхээ хамтаар амаржих боломжтой.

      - Сүүлийн үеийн тоног төхөөрөмж бүхий нэг хүний өрөөнд хүүхдээ хөхүүлж, хүүхэдтэйгээ хамт байх боломжтой.  Мөн та хүсвэл дөнгөж төрсөн буюу нярай хүүхдэд зориулан тусгайлан тохижуулсан, температур болон чийгшлийн балансыг тэнцвэржүүлсэн нярай хүүхдийн өрөөнд асрагч, сувилагч нарын хяналтын дор хүүхдээ байлган асруулах боломжтой.

      Хөх, бамбай булчирхайн хавдрын төв  

      МизМэди эмнэлгийн хөх бамбай булчирхайн хавдрын төв нь хавдрыг эрт оношлох, эмчлэхийн тулд хавдрын цогц шинжилгээ, оношлогоог хийж байна.  Хөх болон бамбай булчирхайтай холбоотой бүхий л өвчин эмгэгийн оношлогоо эмчилгээг хийдэг хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмж бүхий томоохон төв юм. Манай энэхүү төвд жилд дундаар 20000 хүн шинжилгээ оношлогоо, эмчилгээ хийлгэдэг Солонгос улсдаа томоохонд орох хөх бамбай булчирхайн мэргэжлийн төв юм.

       

      Хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмж ашиглан шинжилгээ, оношлогоо мөн мэс заслын эмчилгээг нарийн мэргэжлийн эмч нар чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэж байна.

    • 홈페이지
      www.mizmedi.com
SNS
Facebook
tweeter