Жолоодлогын

Цэсний

Өнөөдрийн тухай мэдээлэл

Цаг агаар

Текст

Ибёнсам Гёнхи уламжлалт анагаах ухааны эмнэлэг Уламжлалт анагаах ухааны эмнэлэг

Basic information
    기본정보
    • 진료과목

      Эмэгтэйчүүдийн тасаг, хүний биеийн онцлогт тохирох эмчилгээ, арьсны өвчин, зүүгээр эмчлэх төрлийн өвчин, харшлын өвчин, автын ослоос үүдэлтэй гэмтлийн эмчилгээ, төрөл бүрийн тамир тэнхээ оруулах эм


      2002 онд Сөүл хотын Гансо дүүрэгт Сөүл Гёнхи уламжлалт анагаах ухааны эмнэлгийг байгуулан 15 жилийн турш үйл ажиллагаа явуулснаас хойш 2016 оны 7 сард Гансо дүүргийн Бальсан буудал рүү нүүн Ибёнсам Гёнхи уламжлалт анагаах ухааны эмнэлэг нэртэйгээр үйл ажиллагаа явуулах болсон.

      Ибёнсам Гёнхи уламжлалт анагаах ухааны эмнэлэг нь өвчтний гадаад байдал, сэтгэл ба хоол, эмний хариу үйлчлэлээр дамжуулан биеийн байдлыг нарийн судалж хүн бүрийн онцлогт тохирох эм уулгах болон хоол унд тохируулах аргыг заадаг.

      Ибёнсам Гёнхи уламжлалт анагаах ухааны эмнэлэг нь бүх өвчнийг эмчлэхийн төлөө ажилладаг жинхэнэ эмч байдаг. Зочид буудал аятай тав тухтай орчинтой. . ‘Эмч сэтгэл сайтай байж эмнэлэг амар амгалан байна’ хэмээх уриан дор үйлчлүүлэгчдийг угтдаг Ибёнсам Гёнхи уламжлалт анагаах ухааны эмнэлэгт бие сэтгэлийн хүнд өвчнөө даатгаарай.

    • 시설현황
      Эзлэх талбай(пён) 60.22
      Эмчилгээний өрөөний ор 10
      Шинжилгээ, эмчилгээний төхөөрөмж: инфра улаан туяагаар биеийн дулааныг оношлох шинжилгээ(бүтэн бие/хэсэгчилсэн), бие дэх бодисын шинжилгээ(өөх/ус), Acu-graph шинжилгээ(гарын алгаар хийх шинжилгээ), HRV(стрессийг хэмжих) шинжилгээ, нүдний солонгон бүрхэвчийн шинжилгээ, Aqua-Bed(Халуун устай даралтат массаж эмчилгээ), халуун температураар эмчлэх төхөөрөмж
      Машин зогсоол: Газар доорх 1 давхар~Газар доорх 7 давхар хүртэл нийт 270 машин зогсоох боломжтой
    • 특화진료
      <Эмэгтэйчүүдийн өвчний эмчилгээ>
      - үргүйдэл, зохиомол үр суулгалт, хуруу шилний үр тогтоолтын аргыг хослуулсан эмчилгээ, европ болон уламжлалт аргыг хослуулсан эмчилгээ
      - эрт үеийн зулбалт, дахин давтагдах зулбалтыг эмчлэх, зулбалт, хийсвэр хагалгааны дараа гам барих
      - умайн хоргүй хавдар, өндгөвчний хавдар, сарын тэмдэгийн өвдөлт, эндометриоз, үтрээний үрэвсэл, хөл гар даарах, сексийн үед дур таашаал авахгүй байх, цус багадалт, турах дэглэм барих
      - Жирэмсэн эхийн хордлого, ханиад, загатнаа
      - Төрсний дараах гам, төрсний дараах таргалалт, төрсний дараах биеийн дулаан бууралт

      -2002 оноос эмэгтэйчүүдийн өвчнөөр дагнасан клиник ажиллуулж эмчилгээний арвин туршлагатай болсон
      -Европ анагаах ухаанаар шалтгаан нь тодорхойгүй үр тогтдоггүй байсан олон эмэгтэйчүүдийг жирэмслүүлсэн туршлагатай
      - Сүв нь бөглөрсөн эмэгтэйчүүдийг өөрөөр нь жирэмслүүлсэн туршлагатай ихтэй

      <Хүний биеийн онцлогт тохируулах ДагнХүний биийн онцлогийг мэдэх, биеийн чанарыг сайжруулах
      Биеийн онцлогт тохирох эрүүл мэндийн аргыг заана
      Биеийн онцлогт тохирох хоол унд хэрэглэх аргыг заана


      Анагаах ухааны онолын номонд “10 эрэгтэйг эмчлэх 1 эмэгтэйн өвчнийг эмчлэхтэй адил” гэсэн үг байдаг.. Эмэгтэйчүүдийн өвчин түвэгтэй тул эмчлэхэд ч хүндрэл их байдаг гэсэн үг юм.

      Ибёнсам Гёнхи уламжлалт анагаах ухааны эмнэлэг нь эмэгтэйчүүдийн өвчнийг эмчилсэн арвин туршлагатай. Эмэгтэйчүүдийн өвчинтэй харьцуулахад эмчлэхэд амар эрэгтэйчүүд, хүүхэд, хөгшдийн өвчнийг ч хамт эмчилж байна. Ялангуяа эрэгтэйгээс шалтгаалах үргүйдэл, хүүхдийн өсөлтийн саатал, дархлаа муудах, хөгшдийн тамир тэнхээ муудах зэрэг олон төрлийн өвчин эмгэгтэй хүмүүс ирж үйлчлүүлж сайн үр дүнд хүрч байна.
    • 홈페이지
      http://www.aegizip.com
      http://blog.naver.com/mediport
SNS
Facebook
tweeter