Жолоодлогын

Цэсний

Өнөөдрийн тухай мэдээлэл

Цаг агаар

Текст

Солонгосын Эрүүл мэндийн нийгэмлэг Эрүүл мэндийн шинжилгээ

Basic information
    기본정보
    • 진료과목

      Дотрын тасаг, дүрс оношлогооны тасаг, эмэгтэйчүүдийн тасаг, паталогийн тасаг, өрхийн тасаг, оношлогоо шинжилгээний тасаг, мэс заслын тасаг


      Солонгосын Эрүүл Мэндийн Нийгэмлэг нь 1964 онд байгуулагдснаас хойш Солонгосын 16 хот, мужид салбараа нээсэн бөгөөд өвчнийг эрт үед нь илрүүлэх сэргийлэхийн тулд Улсын хавдрыг эрт үед нь илрүүлэх төсөл, эрүүл аж амьдралыг бий болгох төслийг идэвхтэй явуулдаг мэргэжлийн байгууллага юм. Тус нийгэмлэг оновчтой шинжилгээг явуулахын тулд мэргэжлийн эмч нараар баг бүрдүүлж, MRI, CT, PACS зэрэг сүүлийн үеийн шинжилгээний тоног төхөөрөмжийг нэвтрүүлэн тав тухтай орчинд шинжилгээ хийлгэх нөхцлөөр хангах зэргээр эрүүл мэндний шинжилгээний системийг байгуулан бусдын хайр анхаарал дунд итгэл хүлээсэн дээд зэргийн шинжилгээний байгууллага болохын тулд эрүүл мэндийг нэмэгдүүлэх, эрүүл мэнд халамжийг сайжруулахад тасралтгүй хичээж байна.

      Мөн эрүүл мэндийн шинжилгээний байгууллагуудаас дотоодод анх удаа ДЭМБ-ын эрүүл мэндийг дээшлүүлэх эмнэлгийн албан ёстны гишүүн байгууллагаар бүртгэгдсэн бөгөөд Эрүүл мэнд халамжийн яамнаас явуулдаг улсын эрүүл мэндийн шинжилгээний байгууллагуудад хийдэг үнэлгээгээр бүх ангилалд хамгийн дээд зэрэг буюу ‘S' зэрэг авсан. Дотоодын хэмжээний 5500 гаруй эмнэлгийн байгууллагын судалгаагаар эмнэлгийн 15 байгууллага л бүх ангилалад ’S' зэрэг авснаас 11 байгууллага нь манай Эрүүл мэндийн нийгэмлэгээс авсан тул дотоодод шилдэг гэдэг нь батлагдсан.

      Шинжилгээний хариуны дагуу дахин шинжилгээ хийх, өвчин бүрт таарсан зөвлөгөө өгөх, шинжилгээний хариуг тайлбарлах зэргээр нарийн үйлчилгээг үзүүлж, дотоодын 400 гаруй их дээд сургуулийн эмнэлэгт хандах системийг ажиллуулж байна. Үйлчлүүлэгчдийн эрүүл аж төрөхөд Солонгосын Эрүүл мэндийн Нийгэмлэг үргэлж хамт байж судалгаа хичээл зүтгэлээ харамгүй хайрлах болно.

    • 시설현황
      Барилга : 10 давхар, Подволын 1 давхар
      Эзлэх талбай : 1663.8 m2
      Машин зогсоолын хүчин чадал : 100 машин
    • 특화진료
      Нарийвчилсан нэгдсэн шинжилгээ
      • Ердийн нэгдсэн шинжилгээнээс гадна төрөл бүрийн ЭХО шинжилгээ, бүдүүн гэдэсний дурангийн шинжилгээ, ясны нягтралын шинжилгээг хийх нарийвчилсан шинжилгээний хөтөлбөртэй ба хавдар, ясны сийрэгжилт зэргийг хамарсан 40-өөс дээш насны хүмүүст санал болгож байна.

      PET-CT нарийвчилсан нэгдсэн шинжилгээ
      • Ердийн нэгдсэн шинжилгээнээс гадна MRI ба бүтэн биений хавдрыг шалгаж болох PET-CT шинжилгээг нэмж оруулсан ба 50-аас дээш насны эрүүл мэндээ бүхэлд нь мэдэхийг хүссэн хүмүүст санал болгох хөтөлбөр юм.
    • 홈페이지
      http://kss.kahp.or.kr
SNS
Facebook
tweeter