Жолоодлогын

Цэсний

Өнөөдрийн тухай мэдээлэл

Цаг агаар

Текст

Гансо уламжлалт анагаах ухааны эмнэлэг Уламжлалт анагаах ухааны эмнэлэг

Basic information
    기본정보
    • 진료과목

      Архины гаралтай элэгний өвчин, цөс чулуужих, цөсний хүүдийн үрэвсэл, элэг хатуурах өвчин, элэг өөхлөх, тамир сэргээх эм гм


      Сайн байцгаана уу

      Элэнц өвгийнхөө үеэс өвлөгдөн ирсэн уламжлалт анагаах ухааны эмчийн гэр бүлд төрж, удмаа дагасан эмчийн замналаар 40 гаруй жилийг туулж ирсэн бөгөөд охин маань ч мөн энэ замыг сонгосны хувьд 5 үе дараалан уламжлалт анагаах ухааны эмч болсон Гансо уламжлалт анагаах ухааны эмнэлгийн эмч Ким Сон Ха байна.


      Өвөг дээдсийнхээ хийж ирсэн зүйлийг өвлөн авч ардын эм, зүү төөнүүр ашиглан олон өвчтнийг эмчилж ирсэн. Гэхдээ миний сэтгэлийн гүнд уламжлалт анагаах ухаанаар эдгэршгүй өвчтэй хүнийг эдгээх юмсан гэсэн бодол төрөх болсон. Тиймээс мэдлэг, арга туршлагаа ашиглан судалгаа хийж үр дүнд хүрсэн бөгөөд тэрхүү явцад өвөг дээдсээс өвлөн авсан Солонгосын уламжлалт анагаах ухааны арга үнэхээр том өв хөрөнгө байсан. Ялангуяа элэнц өвгийн эмэгтэйчүүд, хүүхдийн өвчнийг эмчлэх арга нь тухайн цаг үеэр зогсохгүй шавь нартаа өвлүүлсний ач гавьяаг үзэж байгаагийн хувьд үр сад нь баярлаад барахгүй байна.


      Эдгэршгүй өвчний талаар тууштай судалсны эцэст цигун дасгалыг сурах болж санамсаргүй тохиолдлоор энергээр эмчлэх аргыг өвлөн авч түүнийгээ хэрэгжүүлсэн ба одоо ойр тойрныхоо хүмүүст үнэлэгдэх болсон. Ийнхүү өөрийн болгож авсан зүйл , оролдлогоор энергээр эмчлэх аргыг дэлхийд таниулахаар шийдсэн. Эцэст нь ойр тойрны хүмүүсийнхээ эсэргүүцлийг үл тоон Чонжү хотоосоо гарч онгоцны буудалд ойрхон Бальсандун рүү эмнэлгээ нүүлгэн шилжүүлснээс хойш 10 гаруй жил өнгөрч байна.


      Энергийн эмчилгээний талаар дэлхийн шилдэг нэртэй ангааах ухааны их сургуулиуд сонирхон хөрөнгө оруулалт хийх болж өдрөөс өдөрт анхааран сонирхох нь нэмэгдэж байгаа бөгөөд энергийг судлахаар Солонгосыг зорих хүмүүсийн тоо ч нэмэгдэх хандлагатай байна. Мөн бодитоор клиникт ердийн бусад эмчилгээний аргаас илүү үр дүнтэй болох нь илэрч байгаа бөгөөд цаашид ч өргөн цар хүрээтэй хэрэглэх болно. Энергийг сонирхдог хүмүүсийн зөвлөгөөг авахыг хүсч байна.


      Манай эмнэлэг өвчнийг хэсэгчлэн үзэж эмчилдэггүй. Хүний биеийг задлан үзэх юмуу туршилт ч хийж үздэггүй, өвчнийг нь ажиглаж эмчлэх аргыг хайдаг. Дээр нь тухайн хүний биеийн онцлогыг хүртэл чухалчлан түүнд нь тааруулан эм тан уулгаж, эмчилдэг. Түүнчлэн энергийн эмчилгээ нь хүний биед бөглөрсөн хийг арилгаж өвчнийг эмчилдэг. Өөрөөр хэлбэл хүний биед ямар өөрчлөлтийн улмаас өвчин үүссэн болохыг илрүүлж, доголдолтой байдлыг засч зохицуулан өвчнийг илааршуулах Солонгосын уламжлалт анаагах ухаан ба энергийн эмчилгээний зарчим адил юм.


      Солонгосын уламжлалт анагаах ухаан ба энергийн эмчилгээгээр дагнадаг миний хувьд эдгэршгүй өвчнийг эдгээхэд хариуцлагатай хандах тул та бүхнийг өргөнөөр сонирхохыг хүсч байна. Түүнчлэн мэргэжил нэгт Солонгосын уламжлалт анагаах ухааны эмч болон цигуныыг судалдаг хүмүүсийн санал зөвлөгөөг авах болно.

    • 시설현황





    • 특화진료
      Жоншим жонду энергийн эмчилгээ
      Жоншим жонду гэдэг нь ‘Зөв сэтгэл зөв зам’юм.
      Өөрөөр хэлбэл, атаа жөтөө, шунал, тансаглалаас хол байхад сэтгэл зөв болж, ухаарал төрөх ба бидний биеийн бүх үйлчлэл хэвийн байдалд ордог гэсэн утга юм.

      Ямар ч өвчин байсан чадалтай хүн гадны энергийг биед нь оруулж өгөхөд өвчтний бие аяндаа хөдөлгөөнд орж биеийн тамир тэнхээ сайжирч эдгэрэх болно гэсэн зарчим.

      Хүний биед засалч энерги оруулан тэрийг нь улам дэмжиж өгвөл энергийн хөдөлгөөнөөр биеийн бөглөрсөн цэгүүд нээгдэж эргэлтэд орсноор өвчин эмчлэгдэнэ гэсэн зүй тогтол юм.

    • 홈페이지
      http://www.e-kimedi.com/
SNS
Facebook
tweeter